Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Monday, October 14, 2019

НОМЫН БАЯР - БИДНИЙ БАЯР 2019

"НОМЫН БАЯР-БИДНИЙ БАЯР 2019" чуулганд сургуулиа төлөөлөн оролцож багийн дүнгээр "ГУТГААР" байр эзлэн амжилттай оролцлоо. Нэгэн өдрийн турш уншсан судалсан зүйлээ танилцуулж хамтдаа өрсөлдсөн 16-н сургуулийнхаа оролцогчдод болон энэхүү арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулсан номын садан аймгийн БСУГ, Нийтийн номын сангийн хамт олондоо талархал илэрхийлье. Чуулганы үйл ажиллагаанд бэлтгэл сайтай, жигд амжилттай оролцсон багийнхаа гишүүн сургуулийн номын санч Ч.Отгончимэг, МХУЗ-ын багш Ц.Жавзандулам, эцэг эхийн төлөөлөл Г.Мөнхтунгалаг, 9а ангийн сурагч Э.Адъяа, 5б ангийн сурагч Болоржин нартаа болон тусалж дэмжсэн хамтран ажилласан МХУЗ-ын нийт багш нартаа халуун баяр хүргэе. Бидний хувьд чуулганы хүрээнд нутгийн сэтгүүлч, эрхэм эгч Я.Түмэннастын "СҮХБААТАР АЙМАГ ТҮҮХЭН ТОВЧОО" номыг уншиж аймаг, орон нутгийнхаа үүх түүхийг судлан олон зүйлийг мэдэж, ойлгож өөрийн болгосондоо туйлын их баяртай байна. НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. 2019.10.10 3 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

No comments:

Post a Comment