Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Sunday, October 25, 2015

Нэрэмжит олимпиадын сэдвүүд

Сургуулийн нэрэмжит Математикийн олимпиад боллоо

"Математик дэд хөтөлбөр"-ийн хүрээнд 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа сургуулийнхаа нэрэмжит математикийн олимпиадийг өнөөдөр аймгийн БСГ-тай хамтран бэлтгэл, зохион байгуулалт сайтай амжилттай зохион байгууллаа.
Олимпиадад аймгийн төвийн 4-н сургуулийн 528 сурагч оролцож мэдлэг чадвараа сорьж, амжилттай оролцсон сурагчид 1,2,3 дугаар зэргийн "Диплом"-ын болзол хангаж шагналаа гардан авав. Энэ удаагийн олимпиадад "Уран бодолт" шагналыг мундаг сурагчдаас шалгаруулан гардуулав. 
       Бага ангийн төрөлд:  М.Билэгттөгөлдөр/ 1-р сур 3б анги/
       Дунд ангийн төрөлд:  А.Мөнхтөр / 1-р сур 9а анги /
       Ахлах ангийн төрөлд:  Ч.Хулан / 3-р сур 11б анги / нар хүртлээ.
Бүтэн өдрийн турш хүүхдүүдээ дэмжин сэтгэл догдлон хүлээн суусан нийт багш нар, эцэг эхчүүддээ маш их баярлалаа... Та бүхэндээ амжилт хүсье.