Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Monday, October 14, 2019

ЭЕШ-ын дүнгээр 2019 оны төгсөгчид маань улс, аймгийн дундажаас 6-аас дээш хичээлээр дээгүүр оноо авч аймгийн ЕБС-иудаа манлайллаа

Аймгийн Засаг даргын захирамжийн болзлыг анх удаа хангаж энэ шагналыг авч байсан 2014 он саяхан мэт санагдана. 3 дугаар сургууль гэдэг хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн гаргасан амжилтаа тогтвортой хадгалан 6-н жилийн хугацаанд 3 дахь удаагаа энэ шагналыг авч буйд нийт хамт олондоо халуун баяр хүргэе. Хамт олны минь гаргасан амжилт ололт бүхэнд хамтдаа байдаг сурагч охид хөвгүүд, эцэг эхчүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 3 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА 2019.10.04

НОМЫН БАЯР - БИДНИЙ БАЯР 2019

"НОМЫН БАЯР-БИДНИЙ БАЯР 2019" чуулганд сургуулиа төлөөлөн оролцож багийн дүнгээр "ГУТГААР" байр эзлэн амжилттай оролцлоо. Нэгэн өдрийн турш уншсан судалсан зүйлээ танилцуулж хамтдаа өрсөлдсөн 16-н сургуулийнхаа оролцогчдод болон энэхүү арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулсан номын садан аймгийн БСУГ, Нийтийн номын сангийн хамт олондоо талархал илэрхийлье. Чуулганы үйл ажиллагаанд бэлтгэл сайтай, жигд амжилттай оролцсон багийнхаа гишүүн сургуулийн номын санч Ч.Отгончимэг, МХУЗ-ын багш Ц.Жавзандулам, эцэг эхийн төлөөлөл Г.Мөнхтунгалаг, 9а ангийн сурагч Э.Адъяа, 5б ангийн сурагч Болоржин нартаа болон тусалж дэмжсэн хамтран ажилласан МХУЗ-ын нийт багш нартаа халуун баяр хүргэе. Бидний хувьд чуулганы хүрээнд нутгийн сэтгүүлч, эрхэм эгч Я.Түмэннастын "СҮХБААТАР АЙМАГ ТҮҮХЭН ТОВЧОО" номыг уншиж аймаг, орон нутгийнхаа үүх түүхийг судлан олон зүйлийг мэдэж, ойлгож өөрийн болгосондоо туйлын их баяртай байна. НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. 2019.10.10 3 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА