Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Sunday, December 15, 2013

"Шилдэг илтгэл" -ийн уралдаанд тусгай байр эзэллээ

2014 хичээлийн жилийн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаанд тус сургуулийн багш Г.Гэрэлцэцэг аймагт "Тусгай байр" эзэллээ.  Баяр хүргэж ажлын амжилт хүсье                                                                        Сургуулийн захиргаа


        


Аймгийн багш нарын "Ур чадвар"-ын уралдаанд тусгай байр эзэллээ

2013-2014 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын "Ур чадвар"-ын уралдаанд тус сургуулийн бага ангийн багш С.Уртнасан "Тусгай байр" эзэллээ. Багшдаа баяр хүргэж амжилт хүсье
Сургуулийн захиргаа. 2013.12.06


Багш нар номын үзэсгэлэн гаргалаа

"Ном" хөтөлбөрийн хүрээнд 3-р сургуулийн багш нар "Миний номын ертөнцөөр морилно уу" номын үзэсгэлэн гаргалаа.

Нисэх загварын дугуйлан хичээллэж байна

"Авъяас" хөтөлбөрийн хүрээнд 3-р сургуулийн багш Б.Баттулга нисэх загварын дугуйлан хичээллэж байна.

Сургуулийн эцэг эхчүүдийн хурлыг хийлээ

2013 оны 12 сарын 9-ны өдөр сургуулийн захиргаанаас сургуулийнхаа багш, эцэг эхчүүдийн хурлыг хийж, хийсэн ажлын тайлангаа танилцуулж үнэлгээ дүгнэлт авсан байна.