Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Sunday, October 25, 2015

Нэрэмжит олимпиадын сэдвүүд

Сургуулийн нэрэмжит Математикийн олимпиад боллоо

"Математик дэд хөтөлбөр"-ийн хүрээнд 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа сургуулийнхаа нэрэмжит математикийн олимпиадийг өнөөдөр аймгийн БСГ-тай хамтран бэлтгэл, зохион байгуулалт сайтай амжилттай зохион байгууллаа.
Олимпиадад аймгийн төвийн 4-н сургуулийн 528 сурагч оролцож мэдлэг чадвараа сорьж, амжилттай оролцсон сурагчид 1,2,3 дугаар зэргийн "Диплом"-ын болзол хангаж шагналаа гардан авав. Энэ удаагийн олимпиадад "Уран бодолт" шагналыг мундаг сурагчдаас шалгаруулан гардуулав. 
       Бага ангийн төрөлд:  М.Билэгттөгөлдөр/ 1-р сур 3б анги/
       Дунд ангийн төрөлд:  А.Мөнхтөр / 1-р сур 9а анги /
       Ахлах ангийн төрөлд:  Ч.Хулан / 3-р сур 11б анги / нар хүртлээ.
Бүтэн өдрийн турш хүүхдүүдээ дэмжин сэтгэл догдлон хүлээн суусан нийт багш нар, эцэг эхчүүддээ маш их баярлалаа... Та бүхэндээ амжилт хүсье.


Thursday, October 15, 2015

Монголын багш нарын 49 дэх өдрийн баяр ...

Монолын багш нарын 49 дэх өдрөөр багш нар маань хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж БСШУЯ -ны болон аймаг сумын шагналаар шагнагдлаа.


Tuesday, September 29, 2015

Зүүн бүсийн математик, сэтгэх чадварын олимпиадад багш, сурагчид маань өндөр амжилт үзүүллээ

БАЯР ХҮРГЭЕ...
Зүүн бүсийн математик, сэтгэх чадварын олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчиддаа баяр хүргэж амжилт хүсье.

Математик төрөлд:
2а сурагч Б.Намуун 2-р байр "Мөнгөн" медаль, Бэлтгэсэн багш А.Ариунцэцэг,
2а сурагч Т.Энхзаяа 3-р байр "Хүрэл" медаль, Бэлтгэсэн багш А.Ариунцэцэг,
3а сурагч Э.Хулан 3-р байр "Хүрэл" медаль, Бэлтгэсэн багш Б.Анхтуяа,