Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Monday, February 24, 2014

Байгалийн ухааны багш нарын туршлага солилцох уулзалт боллоо

Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд "Мэргэжлээрээ бид нэг бүл" туршлага солилцох уулзалт ярилцлагыг төвийн 4-н сургуулийн БУЗАН-ийн дунд зохион явууллаа. 
Энэхүү арга хэмжээнд математик, физик, хими, биологи, газарзүй, технолги, мэдээлэл зүй гэсэн мэргэжлийн 50 гаруй багш оролцож өөрсдийн хичээл сургалтад хэрэглэдэг хэрэглэгдэхүүн, өөрийн болон сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга туршлагаа солилцон цаашид хамтарч ажиллах их эрмэлзэл, халуун сэтгэл өвөрлөн буцлаа.