Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Saturday, May 17, 2014

Илтгэлийн уралдаанд 10а ангийн сурагч Ж.Түвшинбаяр амжилттай оролцов

@Мөнхчулуун сан ивээн тэтгэж хүүхэд залуусыг судалгаа шинжилгээний ажил илтгэл бичих арга барилд сургах тэднийг дэмжих, мөн ахмад үе өвөг дээдсийнхээ өв уламжлал ёс заншлыг мэдэх тэднээр бахархан дууриах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн төв номын сангаас зохион байгуулсан "Үзэмчин ард түмний соёл, ёс заншил" илтгэлийн уралдаан Эрдэнэцагаан сумын Соёл спортын төвд 2014 оны 05 сарын 10 өдөр боллоо.

Улсын аварга багштай боллоо

Улсын сэтгэх чадварын XII олимпиадад математикийн багш Н.Хүрэлчимэг амжилттай оролцож "Тэргүүн байр" эзэлж Улсын аварга багш боллоо. Багшдаа сургуулийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт сайн сайхныг хүсье. 


Thursday, May 1, 2014

Аймгийн насанд хүрэгчдийн "Хөл бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн


5 сарын 24,25 нд зохиогдсон аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн "Хөл бөмбөг"-ийн тэмцээнд манай сургуулийн биеийн тамирын багш Өсөхбаяр ахлагчтай баг тамирчид оролцож 2-р байр эзлэн Мөнгөн медаль хүртлээ. Багш сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье 

Хүүхдийн урлагийн Яргуй-2014 тэмцээн



Хүүхдийн урлагийн Яргуй-2014 наадамд МУСТА Ш.Батсайхан багш маань сурагчидаа амжилттай бэлтгэн оролцож багаараа "2-р байр" эзэллээ. Тус наадам 9-н төрлөөр 16-н сургуулийн дунд зохиогдсон бөгөөд манай сурагчид бүх төрөлд эхний 3-н байрыг эзэлсэн юм. Авьяаслаг сурагчдадаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
1. Хамтлаг хөгжим төрөлд 1-р байр Алтан медаль

Улсын төрөлжсөн олипиадад багш, сурагчид амжилттай оролцлоо


Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцож

Monday, February 24, 2014

Байгалийн ухааны багш нарын туршлага солилцох уулзалт боллоо

Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд "Мэргэжлээрээ бид нэг бүл" туршлага солилцох уулзалт ярилцлагыг төвийн 4-н сургуулийн БУЗАН-ийн дунд зохион явууллаа. 
Энэхүү арга хэмжээнд математик, физик, хими, биологи, газарзүй, технолги, мэдээлэл зүй гэсэн мэргэжлийн 50 гаруй багш оролцож өөрсдийн хичээл сургалтад хэрэглэдэг хэрэглэгдэхүүн, өөрийн болон сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга туршлагаа солилцон цаашид хамтарч ажиллах их эрмэлзэл, халуун сэтгэл өвөрлөн буцлаа.


Tuesday, February 18, 2014

Байгалийн ухааны багш нарын уулзалт


Дугуйлан секцэд хармагдаж байгаа хүүхдийн судалгаа




Бүртгэл явагдаж байна

Цахилгаан хөгжим, үндэсний хөгжим, шатрын дугуйланд суралцах багш нар сургалтын менежер Д.Ариунболорт бүртгүүлнэ үү.Бүртгэл 2 сарын 20нд дуусна

Багш нар ажлын тайлангаа тавьлаа

Багш нар хамт олондоо хагас жилийн ажлын тайлангаа тавьсан нь бие биеэсээ суралцах, туршлага судлах, өөрийгөө сурталчлах ач холбогдолтой ажил боллоо.


Эсээний уралдааны дүн гарлаа

Багш нарын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх,бичгийн чадварыг дээшлүүлэх, ажилдаа хандах хандлага, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрүүлэх зорилготой зохиосон эсээ бичлэгийн уралдаанд нийт багш нар маань идэвхтэй оролцлоо.Эсээний уралдаанд байр эзэлсэн багш нартаа баяр хүргэе!!!
1-р байр монгол хэлний багш С.Дорждуламрагчаа
2-р байр нийгмийн ухааны багш Г.Гэрэлцэцэг
3-р байр түүх, нийгмийн ухааны багш С.Түвшинтөгс


"Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх миний шилдэг аргазүй" тэргүүн туршлагын уралдааны дүн гарлаа

Уг уралдаанд нийт багш нар маань өөрсдийн сургалтанд хэрэглэдэг шилдэг аргазүйгээ танилцуулж бусдын хүртээл болголоо.Үүний дүнд сургуулийн шилдэг аргазүй, технологийн санг бүрдүүлсэн байна.Уралдаанд: 1-р байр түүх нийгмийн багш С.Түвшинтөгс
                                                            2-р байр химийн багш Г.Энхтуул
                                                            3-р байр бага ангийн багш М.Эрдэнэцэцэг нар эзэлсэнд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье!



Wednesday, January 22, 2014

Судалгаат хичээл

Багш нарын заах арга, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор судалгаат  хичээлийн хуваарь гарган хичээл заах ажлыг чанартай зохион байгуулж байна.

"Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй, технологи" сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан

Шилдэг илтгэлийн уралдаанд нийт багш нарын 50% нь оролцсноос нийгмийн ухааны багш Г.Гэрэлцэцэг тэргүүлж\аймагт тусгай байр эзэлсэн\, технологийн багш М.Эрдэнэтуяа, физикийн багш Ш.Цэцэгханд нар удааллаа.


Уламжлалт ур чадварын уралдаан

Ур чадварын уралдаанд англи хэлний багш Т.Октябрьтуяа, бага ангийн багш С.Уртнасан нар тэргүүлж бага ангийн багш О.Мөнхзул удааллаа.

Багш нар ахмад багш нартай хамтын ажиллагаатай

Ахмад багш нараасаа сурах зүйл их бий.

Friday, January 17, 2014

"Багш хөгжих өргөө" байгуулан ажиллаж эхлээд байна




Манай сургууль дээр "Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос" титэм үгтэй "Багшийн хөгжил" хөтөлбөр хэрэгжиж байна

 Сургалтын менежер Д.Ариунболороор  ахлуулсан ажлын хэсэг байгуулан Здугаар сургуулийн "Багшийн хөгжил" хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.Байнгын ажиллагаатай "Багшийн хөгжил" самбар ажиллаж байна

Wednesday, January 15, 2014

Эсээ бичлэгийн уралдаанд сурагч О.Отгонцэцэг 2-р байр эзлэв

Стандарт хэмжил зүйн төв болон Мерси кор төслийн газраас хамтран зохион байгуулсан "Авилга харанхуй ирээдүй" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ЕБС-ийн 112 сурагч оролцсоноос 11б ангийн сурагч О.Отгонцэцэг 2-р байр эзэллээ. 


Tuesday, January 14, 2014

"Эргэх холбоо-2"- Эцэг эхийн дундах караоке

Эцэг эхийн дунд караоке дууны тэмцээн зохион байгуулж 10 баг амжилттай оролцлоо

"Эргэх холбоо-1" - ахмад багш нарын зөвлөн туслах баг байгууллаа

"Боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд

Тэргүүн туршлагын уралдаан

Багш нарын тэргүүн туршлагын уралдаан 1 сарын 18 ны 13цагт  урлагийн заланд болох тул та бүхэн бэлтгэлээ сайн ханган цагтаа ирнэ үү.Сайн, сайхан туршлага, аргазүй сонсоно, мэдэрнэ гэхээс тэсэн ядан хүлээж байгаа шүү.Амжилт хүсье.багш нартаа

Monday, January 13, 2014

Баруун-Урт сумын 4 сургуулийн дунд "Нисгэгч хүүхэд" нисэх загварын уралдаан зохион байгуулагдлаа

Уг загварын уралдаанд манай сургуулийн сурагчид амжилттай оролцож эхний 3-н байрыг эзэллээ.
   1-р байр 6а ангийн сурагч Б.Мишээлт
   2-р байр 6а ангийн сурагч Бат.Төгөлдөр
   3-р байр 6а ангийн сурагч Б.Баярням нар шалгарлаа.


Sunday, January 12, 2014

Физикийн сорилго тэмцээнд манай сургуулийн сурагчид амжилттай сайн оролцлоо

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт лаборатори 1-р сургуулийн нэрэмжит “ИХ СОРИЛ 2014″ физикийн онлайн олимпиадад амжилт гаргасан сурагчид
Сургууль
Анги, бүлэг
Хэдэн хүүхэд оролцсон
Овог нэр
Оноо
Байр
1
3-р БДС

260

Н.Амаржаргал
7
Шагналт байр /8/
2
2-р БДС
С.Сумьяажав
4
23
3
3-р БДС
Б.Пүрэвжав
2,5
42
4
3-р БДС
Б.Баасанжав
2,5
44
5
3-р БДС
219
Д.Эрдэнэцэцэг
5
22
6
3-р БДС
Ч.Хулан
4
30
7
3-р БДС
200
М.Халиунаа
3,6
18
8
1-р БДС
Ч.Ариунзаяа
3,2
23

Онлайн физикийн олимпиадыг 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Сүхбаатар аймгаас анх удаа шагналт байранд шалгарсан 3-р сургуулийн 8-р ангийн сурагч Н.Амаржаргалд баяр хүргэе! 
Мөн дээгүүр байранд орсон сурагчиддаа баяр хүргэж, тэднийг амжилттай бэлтгэж оролцуулсан багш нартаа баярлалаа.
Бидэнд дараа дараагийн физикийн онлайн олимпиадад амжилт гаргах үүд хаалга нээгдэж байна. Эртнээс бэлтгэл сайтай оролцвол амжилт гаргаж болдогыг харуулж чадлаа.

Мэдээний эх сурвалж: Боловсролын газрын математик-физикийн арга зүйч Сод-Эрдэнэ 

Сэтгэх чадварын олимпиадын 1-ийн даваа амжилттай зохион байгуулагдлаа




Байр эзэлсэн сурагчдыг дэлгэрэнгүйгээс үзнэ үү...