Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Sunday, December 15, 2013

"Шилдэг илтгэл" -ийн уралдаанд тусгай байр эзэллээ

2014 хичээлийн жилийн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаанд тус сургуулийн багш Г.Гэрэлцэцэг аймагт "Тусгай байр" эзэллээ.  Баяр хүргэж ажлын амжилт хүсье                                                                        Сургуулийн захиргаа


        


Аймгийн багш нарын "Ур чадвар"-ын уралдаанд тусгай байр эзэллээ

2013-2014 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын "Ур чадвар"-ын уралдаанд тус сургуулийн бага ангийн багш С.Уртнасан "Тусгай байр" эзэллээ. Багшдаа баяр хүргэж амжилт хүсье
Сургуулийн захиргаа. 2013.12.06


Багш нар номын үзэсгэлэн гаргалаа

"Ном" хөтөлбөрийн хүрээнд 3-р сургуулийн багш нар "Миний номын ертөнцөөр морилно уу" номын үзэсгэлэн гаргалаа.

Нисэх загварын дугуйлан хичээллэж байна

"Авъяас" хөтөлбөрийн хүрээнд 3-р сургуулийн багш Б.Баттулга нисэх загварын дугуйлан хичээллэж байна.

Сургуулийн эцэг эхчүүдийн хурлыг хийлээ

2013 оны 12 сарын 9-ны өдөр сургуулийн захиргаанаас сургуулийнхаа багш, эцэг эхчүүдийн хурлыг хийж, хийсэн ажлын тайлангаа танилцуулж үнэлгээ дүгнэлт авсан байна.



Thursday, December 12, 2013

Сурагчдын дунд "Миний - Авъяас" урлагын анхдугаар наадам боллоо

3-р сургуулийн сурагчдын дунд "Миний авъяас" урлагын анхдугаар наадам амжилттай зохион байгуулагдлаа. Амжилттай оролцож байр эзэлсэн багш сурагчдыг танилцуулъя.


Сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд сэтгэх чадварын олимпиад зохион байгуулав

Эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан "Сэтгэх чадвар"-ын тэмцээнд 
1-р байр: 11а ангийн сурагч Нандинцэцэгийн ээж Ариунжаргал
2-р байр: 1б ангийн сурагч Даваажавын ээж Буяндэлгэр
3-р байр: 2а ангийн сурагч Мөнхболдын ээж Мөнхцэцэг нар тус тус байр эзэллээ. Идэвхитэй оролцсон нийт эцэг эхчүүддээ баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөе !
2013.12.11



Tuesday, December 10, 2013

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн мядаль хүртлээ

Биеийн тамирийн багш Энхтуул ахлагчтай багш нарын эмэгтэй баг аймгийн аварга шалгаруулах "Гар бөмбөг" -ийн тэмцээнд амжилттай оролцож 2-р байр эзэлсэн байна. Багш нартаа спортын өндөр амжилт хүсье.

Багш нарын урлаг спортын 3-р наадамд манай багш нар амжилттай оролцож нийлбэр дүнгээр "Дэд байр" эзэллээ


"ХААН БАНК" -ны ивээн тэтгэлгээр Боловсрол соёлын газраас зохион байгуулсан Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулийн багш нарын дунд зохиогдсон урлаг спортын наадамд 3-р бүрэн дунд сургуулийн багш нар дараах байруудыг эзэллээ.