Эрхэм зорилго: Сайн сургалтыг хүүхэд бүрт - Cайхан харилцааг хүн бүрт

Saturday, May 17, 2014

Илтгэлийн уралдаанд 10а ангийн сурагч Ж.Түвшинбаяр амжилттай оролцов

@Мөнхчулуун сан ивээн тэтгэж хүүхэд залуусыг судалгаа шинжилгээний ажил илтгэл бичих арга барилд сургах тэднийг дэмжих, мөн ахмад үе өвөг дээдсийнхээ өв уламжлал ёс заншлыг мэдэх тэднээр бахархан дууриах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн төв номын сангаас зохион байгуулсан "Үзэмчин ард түмний соёл, ёс заншил" илтгэлийн уралдаан Эрдэнэцагаан сумын Соёл спортын төвд 2014 оны 05 сарын 10 өдөр боллоо.


Уг илтгэлийн уралдаанд тус сургуулийн 10а ангийн сурагч Ж.Түвшинбаяр "Үзэмчин ард түмний түүх соёл" сэдвээр илтгэл тавьж 2-р байр эзэлсэн байна. Сурагч Түвшинбаяртаа сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.



No comments:

Post a Comment